Dark Light
Нийгэм | 2025-06-17

УИХ-ЫН СОНГУУЛЬ АЖИГЛАСАН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-ын Сонгуулийн зөвлөх Горан Петров, Ксения Дашутина нарыг өнөөдөр (2025.06.17) хүлээн авч уулзлаа.
Ардчилсан институт хүний эрхийн газраас 30 улсын 199 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглаж дүгнэлт, зөвлөмжөө ирүүлсэн юм. Уг дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэй ажиглаж, үнэтэй зөвлөмж өгдөгт Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран талархал илэрхийлээд “Танай байгууллагын дүгнэлт, зөвлөмж хууль тогтоомж боловсронгуй болгох болон зохион байгуулалтын үйл ажиллагаагаа сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль ажигласан дүгнэлт, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна” гэлээ.
Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгуулийн зөвлөх Горан Петров “Сонгуулийн зохион байгуулалт болон нээлттэй, ил тод байдлыг хангах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлд танай байгууллагыг маш сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Оролцогч талууд сонгуулийн байгууллагадаа итгэл хүлээлгэдэг гэж ажиглагчид дүгнэсэн. Хууль тогтоомж боловсронгуй болгох, сонгуулийн анхан шатны байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах зөвлөмжийг дүгнэлтээ тусгасан” гээд сонгууль хууль тогтоомжид тусгайлан дүн шинжилгээ хийх боломжтойгоо онцолсон юм.

Эх сурвалж | СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14