Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн “Royal dance” клубийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, “Royal dance” клубийн тамирчид Португалийн Брага хотод зохион байгуулагдсан WDSF Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж, хос алтан медалийн эзэд болсон билээ.
НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” клубийн дасгалжуулагч багш ОУХМ О.Эрдэнэ-Очир болон клубийн бүжигчдийг хүлээн авч уулзан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгаж, үе тэнгийнхэндээ урлаг соёлоор дамжуулан үлгэр дуурайлал үзүүлж буйг талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
.jpg)
“Royal dance” клубийн дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир Брага хот дахь тэмцээний өмнөх бэлтгэлийн заалны зардлыг НИТХ-аас дэмжлэг үзүүлж ажилласанд мөн талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаандаа баг тамирчдаа илүү сайн бэлтгэлээр хангаж ажиллахаа илэрхийллээ. Учир нь 20, 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдад хамгийн тулгамддаг асуудал нь томоохон бэлтгэлийн заал байдаг гэдгийг онцоллоо.
.jpg)
Харин НИТХ-ын дарга А.Баяр тус клубийг эх орноо бүжгийн спортоор дамжуулж дэлхийд сурталчлан таниулж, хүүхэд залуусыг урлаг соёлоор дамжуулан хөгжүүлж, үлгэр дуурайлал үзүүлж буйг онцлон сайшааж цаашдын дэлхийн чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх хангах заалны асуудлыг шийдэж өгөхөө илэрхийллээ. Мөн “Royal dance” клубийн бүжигчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
.jpg)
.jpg)