Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 06-р сарын 17-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
2025 оны 06-р сарын 19-нөөс 06-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.
Эх сурвалж
| УЦУОШГ
|