2025 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн үзэл бодолд дүгнэлт хийж сайтар бодож үзэхийг зөвлөе. Таны зарим зан араншныг хүчтэй шүүмжлэх байдал гарна. Гэхдээ өөрийнхөөрөө байж, анхаарлаа төвлөрүүлбэл итгэл найдвартай болно. Ямар нэгэн юм чухал зүйл хийж байгаа бол холбогдох хүмүүстэй нь хамтран ажиллах хэрэгтэй. Гэхдээ бусдын зөвлөгөөг хэт дагах нь таныг төөрөгдөлд оруулж болзошгүй.
Үхэр: Ирээдүйдээ итгэлтэй хүмүүс амьдралаа өөрчилж чадна. Амжилтад хүрэхийн тулд бүтэлгүй алдаа гаргасан ч бүү шантар. Олон зүйл хийх нь танд сонирхолтой байх ч санаандгүй асуудалд унагаж болно. Зарим зүйл амархан эсвэл сонирхолтой санагдаж болох ч амьдралын үнэн илүү бодит байдал гэдгийг сана.
Ихэр: Өөрийн үйлдэлдээ хяналттай байхын тулд завгүй цагийн хуваариа тодорхой болго. Өнөөдөр зарим зүйл санаснаар байхгүй ч бүү хямар. Ойр дотнын хүнээ үл тоомсорлох байдал гаргах магадлалтай. Хамтын ажиллагаандаа анхаарал тавих цаг гаргаж байгаа эсэхээ нягтал. Хайртай хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг хамт хийснээрээ тэдэнд өөрийнхөө анхаарал халамжтайг харуулж чадна.
Мэлхий: Амьдралын зөв хэв маяг нь таныг таагүй явдлуудаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Илүү хариуцлагатай, тэвчээртэй байж, биеэ барих чадвараа ашиглах хэрэгтэй цаг үе. Сайн унтаж амар. Хурц амттай, өөх тостой хоолноос зайлсхий. Дахин боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалз.
Арслан: Сөргөлдөөнийг шийдвэрлэхдээ түрэмгий аргаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэнд мөнгө зээлэх юм бол буцааж авахад төвөгтэй байж болно. Амьдралынхаа дасаж сурсан буруу хэв маягийг өөрчлөхөөс айх хэрэггүй. Ажил хийхэд шаардлагатай мэдээллээ олж авахад хүндрэл учирна. Олны танил хүний тус ихээхэн хэрэг болох бололтой.
Охин: Хүрээллээ өөрчлөх хэрэгтэй болох тул өөрийн үзэл санааг дэлгэн үзүүлэхээс бүү ич. Ямар ч үнээр хамаагүй одоогийн үүссэн дарамтаас ангижир. Таагүй нөхцөл байдлыг хүсэхгүй байгаа бол аль болох тайван бай. Сэтгэл санаа тогтворгүйтэх, чухал ажилд хөнгөн хуумгай хандах зэрэг нь ажил хэрэг болон хувийн амьдралд сөргөөр нөлөөлнө.
Жинлүүр: Эрсдэлтэй үйл ажиллагаанд ялна гэж найдсаны хэрэггүй. Ажил хэргээ шинэ өөрчлөлт төлөвлөгөөнд зохицуул. Од эрхсийн байрлалаас хамаарч бодит байдалтай зохицохгүй алдаатай дүгнэлт хийж, өөрийнхөөрөө зөрүүдлэх хандлагатай байна. Өөрийн эрх дураараа занг аль болох хязгаарла.
Хилэнц: Эрсдэлтэй алхам хийж, азаа туршихыг хүснэ.Өөрийгөө дөвийлгөх байдлаа дарж чадвал авьяас чадвараа бусдад харуулах боломж нээгдэж магадгүй. Эцэг эх болон ах дүү нартайгаа сайн харьцаатай бай. Тэдний санаа бодлыг сонсож, ахуй амьдралдаа тусгаж ав. Эрүүл мэнд хямрах тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал зохино.
Нум: Эргэн тойрны үйл явдал таатай, таагүй олон нөлөө авчирна. Од эрхсийн чиг хандлага бие махбодын эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн тэнхээ тань саад бэрхшээлийг давах боломж олгоно. Өмнөх өрөө төл. Бизнес эрхэлдэг хүмүүс мөнгө санхүүгээ сайн тооцоолж чадсанаар, өр зээлийн асуудлаа зохицуулах боломж гарна.
Матар: Өр төлбөрөө төлөх, албан хүсэлтэд хариу өгөх зэрэгт цаг гарга. Энэ үед эрх мэдэл бүхий хүнтэй харьцахдаа болгоомжтой ханд. Үүссэн асуудлыг эвтэйхнээр зохицуулснаар хэрүүл маргаан, хурцадмал байдлаас зайлсхийж чадна. Ажил хэрэгт дарамт учирч болох авч өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хүлээн ав. Цаг завгүйгээс болоод хайртай хүнээ хайхрахгүй орхисон бол одоо алдаагаа засах цаг.
Хумх: Амьдралд төвөгтэй нөхцөл байдал үүсэх ч сэтгэл санааны хүчээр даван туулна. Энэ үед хийж, дуусгаж чадах ажлаасаа барьж ав. Сэтгэлийн хямралд орж болохгүй. Найдаж, хүлээж байсан үйл явдал ирнэ. Хайр дурлалтай учрахад тааламжтай мөч. Хайртай хосуудын харьцаа сайн байна.
Загас: Сэтгэл хөдлөлөө барих аргыг ол. Таны зөн совин биелэх боломжгүй гэж бодож байсан мөрөөдөл бодит болно гэдгийг хэлж байна. Зөвхөн амжилтын тухай бодож эрч хүчтэй бай. Төвөг удсан асуудлуудын талаар эргэцүүлэн бодох нь улам хэцүү мэт санагдуулах болно. Гэр бүл, найз нөхдийнхөө тусламжтайгаар таагүй байдлаас гарах болно.