Dark Light
Нийгэм | 2025-06-18

ХӨСҮТ АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Улаанбурхан өвчний нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорин очлоо. 
16:00 цаг: ХӨСҮТ хүний хөлд дарагджээ. Хүүхдүүдээ тэвэрсэн ээж аавууд, асран хамгаалагч, хөгшид хөвөөгүй тэнд холхино. Халдварт өвчний хэсэгт нэлээд хүмүүс оочирложээ. Ихэнх нь бага насны хүүхдүүдээ дагуулж, зарим нь дунд сургуулийн хүүхдүүдтэйгээ иржээ. Завсар зайгаар нь хүүхдээ тэвэрсэн 30 гаруй насны эмэгтэйгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та хэдэн цагт энд ирэв?
-Би 14:00 цаг өнгөрч байхад ирсэн. Одоог хүртэл үзүүлж чадахгүй оочирлоод л сууж байна. оочир дараалал ихтэй байна.
-Танай хүүхдэд ямар шинж тэмдэг илэрсэн бэ. Өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн үү?
-Халуураад биеэр нь юм туурч эхэлсэн. Өрхдөө үзүүлсэн шууд Халдварт яв гээд наашаа гарсан. 
-Улаанбурханы халдвар, тархалт их байгааг мэдсэн үү?
-Телевиз, фейсбүүкээс л мэдээ хааяа харах юм. Тийм юм дуулдаж байсан ч цэцэрлэг, сургууль амарчихсан юм чинь гайгүй биз гэж бодоод тоогоогүй юм. 
-Танай хүүхэд вакциндаа хамрагдсан байсан уу?
-Хамрагдсан. Бүрэн тунгаа бүгдийг нь хийлгэсэн. Гэсэн ч юмыг яаж мэдэх вэ. Эмнэлэг бараадахгүй бол халуураад, ямар эм тан эмчилгээ нарийн хийхийг мэдэхгүй хүндрүүлчихвэл хэцүүднэ. 
Ингээд эмчийн өрөөг зорин боловч ачаалал ихтэй, хүмүүсээ үзээд амжихгүй хэмээн халгаасангүй. Эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хандсан боловч 5 дах өдөр болгон мэдээлэл хийж байгаа. Өдөр бүр хоногийн мэдээ гаргаж байгаа хэмээн бас л мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 
Өнөөдрийн байдлаар Улаанбурханы батлагдсан тохиолдол 8000 давж 8154 болоод байна. Үүнээс 6272 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор эмнэлэгт 666 хүн, гэрээр 1210 хүн эмчлүүлж байна. Улаанбурханы улмаас нас барсан 6 тохиолдол бий бөгөөд бүгд бага насны хүүхдүүд юм. Нэн хүнд 2 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Түрүү долоо хоногоос 6 сартай хүүхдэд Улаанбурханы эсрэг вакцин хийж эхэлсэн. 
ХӨСҮТ-д үйлчлүүлж байгаа иргэд насанд хүрсэн хүн, хүүхдүүдээ тусад нь үзэхгүй ачаалал, халдвар өндөр байгаа энэ үед ганцхан эмч үзэж байгааг хэлж байлаа. Ингээд ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 63052 хавьтлыг илрүүлэн тандалт судалгаа хийж байна. Халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их халдвар авсан. Мөн вакцины бүрэн тундаа хамрагдаагүй болон вакцин хийлгэх насанд хүрээгүй бага насны хүүхдүүд хүндэрч байгааг анхааруулмаар байна. БЗД-т хамгийн тохиолдол илэрсэн. 21 аймаг бүгд эрсдэлтэй бүс болсон учраас хүүхдүүдээ вакцинд хамруулахыг уриалж байна” гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14