Монгол Улс өнөөдөр идэж буй хүнснийхээ талыг гадаадаас зөөж байна. Хүнс гэдэг ерөөсөө үндэсний аюулгүй байдлын гол тулгуур. Энэ амин чухал анхдагч хэрэгцээгээ бид өөрсдөө бэлдэж чадахгүй хэмжээнд хүрчихжээ. Энэ бол зүгээр нэг эдийн засгийн тоо биш, харин үндэсний тусгаар тогтнол, иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой бодит аюул юм.
Тоон дүн:
-
Монгол Улс хүнснийхээ 50 орчим хувийг импортолдог.
-
Импортын хүнсний ихэнх нь чанаргүй, хадгалалтын хугацаа сунгасан, химийн үлдэгдэлтэй.
-
Хорт хавдрын 35% нь буруу хооллолт, аюултай хүнснээс үүдэлтэй гэх судалгаа бий. Энэ нь агаарын бохирдлоос ч өндөр үзүүлэлт юм.
Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнс маш аюултай байна.
-
Тахианы мах: Хурдан таргалуулах тарилга, нэмэлттэй.
-
Гурил: Хадгалах хугацааг уртасгах химийн нэмэлттэй.
-
Жимс, ногоо: Хэт их пестицид, шүршлэгтэй.
-
Шүүс, тос, сүү: Ихэнх нь дахин боловсруулсан эсвэл хугацаа сунгасан бүтээгдэхүүн.
Бид өглөө босоод иддэг талхаасаа эхлээд, өдрийн гуляш, оройн сүүтэй цай хүртлээ импортын чанаргүй бүтээгдэхүүнээр хорлуулж байна. Хэтрүүлэггүй үнэн нь энэ.
Хүнсний хамаарал бол зөвхөн эдийн засгийн бус, үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Импортын хараат байдал гэдэг чинь өнөөдөр хоол, маргааш эм, нөгөөдөр амь гэсэн дараалалтай сүйрэл.
Яагаад өөрсдийн хүнсээ үйлдвэрлэж чадахгүй байна? Бидний газар нутаг үржил шимтэй, мөрөн гол, нуур цөөрөм, мал сүрэг гээд. Байхгүй юм алга. Гэвч төлөвлөсөн бодлого, үйлдвэрлэл дэмжих тогтолцоо, логистикийн цэгцтэй сүлжээ хэцүүхэн байна. Жижиг, дотоодын үйлдвэрлэгчид хүнд суртал, өндөр зээл, татварын дарамтад сөхөрч байна.
Нийгмийн олон асуудлын гол үндэс нь эрүүл бус хоол, химийн хордлого, хүнсний хамаарал гэдгийг ойлгох цаг болсон. Хүнсний асуудал бол зүгээр бизнес биш. Энэ бол амьдралын үндэс, тусгаар тогтнолын баталгаа юм.