Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 41.844 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Тус төрлийн гэмт хэргийн 72.3 хувь нь цахим орчныг ашиглан үйлдэгдэж, иргэдэд эрсдэл учруулсан.
Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд фейсбүүк хаягаа алдах, “Телеграм” ашиглан даалгавар биелүүлэх, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, анхаарал болгоомжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн аяныг өнөөдөр /2025.11.20/ улсын хэмжээнд эхлүүллээ.
Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд энэ оны эхний 10 сарын байдлаар хохирсон иргэдийн 11.6 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, гэмт хэргийн улмаас хохирсон 691 иргэнд 1.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
АДМИН







Нийгэм








