2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Юу ч болж байсан хамаагүй тавьсан зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэл чинь хууран мэхлэх аргыг ч хэрэглэхэд хүргэх ба энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж, бусадтай сөргөлдөхөд хүргэнэ. Өдөөн хатгалга, балмад явдал, хууралттай тулгарч магадгүй. Энэ үед тогтворгүй, дүрэлзсэн зан занганд оруулна. Аль болох эрүүл саруул ухаанаар бодож тунгаахад цаг зав гаргаарай.
Үхэр: Хамтын үйл ажиллагаа нь санаа бодлоо хэрэгжүүлэх, орлого олох, шинэ ахиц гарах зэрэгт тааламжтай нөлөөлж эхэлнэ. Харин хуурамч мэдээ, нөхцөл байдлын буруу дүгнэлт нь амьдралд хүндрэл бэрхшээлийг бий болгоно. Дархлаа муудах, амьсгалын замын эрхтэн өвдөх нигууртай байна.
Ихэр: Энэ өдрийг урт хугацааны төлөвлөлтөд зориул. Албан тушаал ахих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олно. Хамт олны дунд болж буй худал хуурмаг, элдэв явдлыг тоолгүй өөрийгөө ажилдаа бүрэн зориул.
Мэлхий: Өнөөдөр хариуцсан үүрэгтээ хөнгөмсөг хандах магадлалтай. Сайн үр дүнг их хүч хөдөлмөр зарцуулалгүйгээр авч болно гэж горьдох хэрэггүй. Хариуцлагатай алба эрхэлж буй хүмүүсийн хувьд анхааралтай байх хэрэгтэй болно. Бүх зүйл энгийн тайван харагдсан ч өөрийгөө дайчлан жижиг хэсгийг ч сайн шалгахыг хичээ.
Арслан: Хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсэх боловч алдаа гаргахаас айна. Хэт назгайралгүй өөрийн үйлдлээ хяна. Шаргуу байдлаараа таагүй нөхцөл байдлуудыг даван туулж чадна. Өөрийгөө бусдаас дээгүүр тавилгүй, баг хамт олноороо ажиллавал таныг амжилт хүлээж байна.
Охин: Өнөөдөр эерэг энерги бага зэрэг доогуур байж болох юм. Тогтворгүй харилцаатай хосуудад таагүй. Өөрийгөө бүү зэмлэ. Хайртай хүнээ бүү шүүмжил. Хүлээцтэй хандлагаар цаг зуурын таагүй нөлөөг даван гар. Зарим мэдээлэл худал байх бололтой.
Жинлүүр: Хувь заяа таныг ивээлдээ авч, од эрхсийн нөлөө таатай хандана. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарна. Харилцах чадвараа ашиглавал таныг буруу ойлгох хүн гарахгүй. Ажил хэргийн уулзалтууд амжилттай болно. Аливаа үл ойлголцлыг аль болох эв зүйгээр шийдэх хэрэгтэй.
Хилэнц: Оюун санааны эрч хүч гайхалтай сайн байх тул ямар ч саад тотгорыг амжилттай даван туулна. Гэнэтийн таагүй зүйлүүдээс зайлсхийхийн тулд эрсдэлтэй алхам хийхээс татгалз. Нүгэл буянаа дэнсэлж өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө чагна. Архи, тамхины хэрэглээгээ багасга.
Нум: Ихэнх хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдоно. Уран зөгнөлөө зарим талаар бодит болгон хувиргах боломж гарна. Уран бүтээлч хүмүүс шинэ уран бүтээл хийнэ. Магтаал болон шүүмжлэл нь таныг ажил хэрэгтээ уламжлалт бус байдлаар хандахад хүргэнэ. Үнэнч шударга, итгэл найдвартай хүмүүс бүх хүчээ дайчлан хэн болохоо харуулснаар өөрийг батлан харуулах болно.
Матар: Бодит байдлыг зөв тооцоол. Хамгийн гол нь эрүүл мэнддээ анхаар. Өөрийгөө үнэлэх дүгнэлт буурч, журамгүй хүний үгэнд орсноор нэр хүндээ алдах эрсдэлтэй байна. Та тав тухтай байхын тулд зарим нэг өөрчлөлт хийх хүсэл төрөх болно. Хайр сэтгэлийн харилцаанд олон зөрчилтэй зүйлс бий болно.
Хумх: Хувь заяа танд шинэ боломж өгнө. Бололцоо гарвал сайн үйлс бүтээ. Худал амлалт, бодлогогүй алхам зэрэг нь таныг гомдол гутралд хүргэнэ. Таныг хууран мэхэлж болзошгүй асуудал үүснэ. Нэр төрөө хамгаал.
Загас: Өөрийн дадлага туршлагад итгэснээр сайн зүйл ирнэ. Нууцыг тань сайн хадгалах түнш гарч ирнэ. Ямар хүмүүстэй түншилснээ энэ өдөр л илүү ойлгох болно. Хайр дурлалын асуудлаа шийдэх үе. Ганц бие хүмүүс гайхширал төрүүлэм урилга хүлээн авна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








