БИЛГИЙН ТООЛЛЫН 1
2025.11.21 / БААСАН ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 08.07-17.09
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 11 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 1, Эрхтэний тэнгэрт одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








