Dark Light
Нийгэм | 2025-08-07

“ХҮНИЙ ЭРХ БА ЦАХИМ ТЕХНОЛОГИ” КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухаан, цахим системийн хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед хүний амьдрал бүхэлдээ ямар нэгэн цахим төхөөрөмжид бүртгэгдэх болсон. Үүний улмаас нэг эх сурвалжаас олж авсан хувь хүний мэдээллийг бусад эх үүсвэртэй уялдуулан задлан шинжилж, тухайн хүний хэн болохыг тогтоох, улмаар хувийн нууцад халдах эрсдэл нэмэгдэж байна. 
Мөн хиймэл оюун, цахим технологийн тооцооллын алдаа хүмүүс ялгаварлан гадуурхагдах, хэлмэгдэх нөхцөлийг үүсгэж, алгоритмын ил тод бус байдал нь түүнд хяналт тавих, шүүхэд хандаж, эрхээ сэргээх боломжийг хязгаарлах боллоо. Цахим технологийн хөгжлийн үр шимийг нийгмийн зарим бүлгийн хүмүүс эс хүртэж, тэгш бус байдал гүнзгийрч байна. Технологи уламжлалт хөдөлмөрийг эрхлэлтийг орлох болсны зэрэгцээ цахим технологид суурилсан хөдөлмөрийн шинэ салбар (gig economy) хөгжсөн нь орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлж, хөдөлмөрлөх эрхийн баталгааг сулруулж байна.
Иймд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023-2025 онд Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ тусгагдсан байдал, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологийн хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх, цаашид Монгол Улсын бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэх, хууль тогтоомж, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах зорилгоор “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтыг 11 салбар, 48 дэд асуудлын хүрээнд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаас гарсан үр дүн, санал, зөвлөмжийг олон нийтэд хүргэх зорилгоор “Хүний эрх ба цахим технологи” мэдээллийн кампанит ажлыг эхлүүллээ. Уг кампанит ажлаар хүний эрх ба технологийн уялдаа холбоо, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, цахим орчин дахь эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх юм.
Иргэн та дараах цахим хуудсаар зочлон “Хүний эрх ба цахим технологи”-той холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Эх сурвалж | ХЭҮК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14