2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Тэрэлж, Туул /Босгийн гүүр/, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-25 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан байдалтай байна. Маргааш буюу 8 дугаар сарын 19-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

Эх сурвалж
| ЦУОШГ
|