Dark Light
Нийгэм | 2025-08-18

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ХҮНИЙ АМИЙГ ХОХИРООСОН 3 ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт буюу 2025 оны наймдугаар сарын 8-15-ны өдрүүдэд шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг хүргэж байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 7 сарын байдлаар 80,709 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 298 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл: 
- Хүний амь насыг хохироосон 3,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 69,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3,
- Өмчлөх эрхийн эсрэг 125
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, бусад төрөлд хамаарах 28 хэрэг байна.
 
Мөн өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 41,745 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 41.582 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн  зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
 
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2262,
Танхайрах 111,
Хүний биед халдах 269,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 97,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 38,232 бусад 611 зөрчил байна. Дээрх 41,582 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл 
- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 104,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 66, 
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 252 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 41,160 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ. 
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 41 иргэнд 12,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 17 иргэнийг 1,860,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14