Насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж, 2023 оны 11 сараас хойш хугацаанд тэдний хувийн зураг, мэдээллийг ашиглан дарамталж, эрхшээлдээ оруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Улмаар Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүллээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж, дарамталж байгаа тул эцэг эх та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.