Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг тухай бүр бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн 7 хоногт “Paparazzi traffic” нэртэй цахим хуудаст байршуулсан мэдээллийн мөрөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зөрчсөн иргэний үйлдэлд энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Энэ төрлийн зөрчил үйлдэж байгаа иргэд тээврийн хэрэгслийг сургууль, цэцэрлэгийн бүс орчим байх явган хүний зам дээр байршуулж, хүүхдийн хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг, ингэснээр хүүхэд замын зорчих хэсгээр явж зам тээврийн осолд өртөх эрсдэл үүсдэг.
Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ сахин биелүүлж, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцохыг уриалж байна.