БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2025.08.19, МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 05:53-19:59
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус
Аргын тооллын наймдугаар сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Хэрцгий охин одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 05:53 цагт мандан, 19:59 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.