Dark Light
Нийгэм | 2025-08-18

ХУМХ: АЖИЛ ХЭРЭГ АМЖИЛТТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй байж магадгүй. Сайн танихгүй хүнд бүү итгэ. Таны шинэ төсөл төлөвлөснөөс их мөнгө зарцуулна. Хууль бус явдлаас зайлсхий. Бусдын ямар ч сайхан саналыг сайтар судалж байж, хариу өг.
 
Үхэр: Өөрийнхөө аз хийморьт итгэж болно. Гэхдээ асуудалд хэт өөрийнхөө байр сууринаас хандаж болохгүй. Таны ажил хэрэг сайжрах ч санхүүгийн байдал тогтвортой болох асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Зарим бүрхэг нөхцөл байдлыг таны шургуу чанар нааштай болгох боломжтой. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт цаг үеийн нөхцөл байдлаас хамаарсан өөрчлөлт оруулах нь зөв болно.
 
Ихэр: Өнөөдөр ажил хэргийн амжилтад өндөр зохион байгуулалт чухал нөлөөтэй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гадаад өнгө төрхдөө анхаар. Гэхдээ хэт хээнцэр байдалд шунахгүй байж чадвал сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалах зөв алхам болно. Санаандгүй хайрын учралд толгой эргэж болзошгүй. Зөв шийдвэр гаргахгүй бол гэр бүлийн амьдрал хэвийн бус болно.
 
Мэлхий: Нөлөө бүхий хүмүүсийн дарамттай хамааралд орох аюул байгааг анхаар. Ажил хэргийн төлөө бүхнээ зориулах эсэх нь таны асуудал ч эргээд буух эрсдэлийг эртнээс тооц. Чөлөөт цаг гарган өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулах хэрэгтэй. Та хувийн ур чадвараа сайжруулж чадна. Энэ үед ойр дотнынхоо хүмүүстэй ярилцах хэрэгтэй.
 
Арслан: Эелдэг тайван, итгэлтэй хүлцэнгүй байдал таныг бусад хүмүүстэй ойлголцоход дөхөм болгоно. Чухал ажлыг шийдэхийг ялимгүй хойшлуулахад гэмгүй. Таны ур чадвар, давуу талыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрнө. Шинэ долоо хоногийг аядуу тайван эхлэх хэдий ч ажил хэрэг тань аяндаа цэгцэрнэ.
 
Охин: Амьдралын идэвх өндөр байх тул амжилтад хүрэх замыг хөнгөвчилж өгнө. Харин өөрт хамааралгүй зүйлст бүү оролц. Зарим хүмүүс хүсэл мөрөөдлөө сул тавьж, ирээдүйгээ хувь заяандаа даатгах нь алдаа байх болно. Амьдралын зам төөргийг тань дээд тэнгэрээс удирдана гэж их найдах хэрэггүй. Хувь тавиланд саад болохгүй ч бас зөнд орхиж болохгүй гэдгийг мэдэрнэ.
 
Жинлүүр: Од эрхсийн нөлөө таатай байх тул эрч хүчтэй ажиллах болно. Таны ажлын үр дүнг өндрөөр үнэлж материаллаг байдал дээшилнэ. Ажиллах хүсэл эрмэлзлийн гол хөдөлгөгч хүч нь материаллаг байдлын өсөлт ч өөрийн дур сонирхлыг бас бодох хэрэгтэй байна. Өнөөдөр байгуулах ажил хэргийн гэрээ нь таныг энэ цаг үеийн хэцүү нөхцөл байдлаас гаргахад тусална.
 
Хилэнц: Өнөөдөр сэтгэл зүйгээ хамгаал. Хүнд ажил бүү хий. Ажил дээр тун тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд нууц явуулга ил болно. Хамт олонтойгоо ярилцаж, буруу үзэл санааг илчил. Өөрийнхөө бодол, сонирхлоор бүхнийг хийлгүй бусдын зөвлөгөөг сонсох нь байдлыг сайжруулна. Хувийн амьдралынхаа талаар хэт сэтгэлийн хөөрлөөр дэлгэх нь танд муугаар эргэж болзошгүй.
 
Нум: Төлөвлөсөн ажилд ямар нэгэн саад тотгор учирвал та өөр арга зам хайж эхэлнэ. Энэ өдөр өвөрмөц шинэ тактик танд амжилт авчирна. Мөн шийдэмгий шургуу байсан ч шаардлагатай нөхцөл байдалд буулт хийх мэдрэмжтэй бай. Өнөөдөр та маш сайн төвлөрч цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Бодсон төлөвлөсөн зорилгоосоо ухарч болохгүй.
 
Матар: Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Найдваргүй хүмүүс таны болгоомжгүй байдлыг ашиглан хор хохирол учруулна. Хорт зуршлуудаасаа салж амьдралын эрүүл хэв маяг сонгох юм бол эрүүл мэнд сайжрах болно. Таагүй нөлөөнд автахаас болгоомжил. Холоос ирсэн мэдээлэлд шууд итгэх нь алдаа гаргах үндэс болно.
 
Хумх: Ажил хэрэг амжилттай байна. Харин өөртөө хэтэрхий бардах хэрэггүй. Танд хүчтэй мэдрэмж төрүүлэх зүйл олон байх бөгөөд бүгдтэй нь тэмцэхэд бэрх байна. Хүмүүсийн атаархал ихсэх тул болгоомж илүүдэхгүй. Гэр бүлийн харилцаанд сэтгэл зовоох зүйл гарна. Залуу хосуудын харьцаанд нэгэн хэвийн уйтгартай уур амьсгал бий болсон мэт санагдана. Ойр дотнынхоо хүмүүстэй илэн далангүй ярилцах цаг зав гарга.
 
Загас: Бусдыг туслахыг хүлээлгүй өөртөө байгаа бүх боломжоо дайчил. Бусдын тогтоосон хууль дүрмийг дагах нь таныг багагүй стрессдүүлнэ. Анхаарал болгоомж илүүдэхгүй өдөр. Болж буй явдлыг бодитоор үнэлж, ойр дотнынхондоо элэгсэг хандах нь энэ өдрийн сөрөг хандлагуудыг даван туулахад тусална.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14