Dark Light
Нийгэм | 2025-08-18

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ БЗД-ИЙН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.08.18/ Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх үйл ажиллагаа, боломжийн талаар санал солилцсон юм. Уулзалтын үр дүнд, нэн тэргүүнд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, Цэргийн төв эмнэлгийн хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүллээ. 
Ингэснээр Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн “Цэргийн төв эмнэлэг”-ийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах, яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14