“Цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал иргэн ... нь лотерей хусдаг сугалаанд оролцон нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая 399 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ. Энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фейсбүүк, инстаграм зэрэг платформуудад их байгаа тул иргэд Та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.