Dark Light
Нийгэм | 2025-08-19

БЕНЗИН, ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч, энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ. Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мөн ярилцав. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14