Dark Light
Нийгэм | 2025-08-19

ХӨВСГӨЛ НУУРЫН УРТ НЬ 136 КМ, ӨРГӨН НЬ 36.5 КМ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур нь Хорьдол сарьдгийн өндөр уулсаар хүрээлүүлэн далайн түвшнээс дээш 1645 м өндөрт оршино. Хөвсгөл нуур эзлэхүүнээрээ манай улсын хамгийн том нуур бөгөөд хамгийн гүн нуур юм. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг. Хөвсгөл нуур нь дэлхийд хамгийн гүн цэнгэг устай, нэн эртний нууруудын нэг юм. Нуурт 65 гол, горхи цутгаж, Эгийн гол эх аван урсдаг. Нуурын урт нь 136 км, өргөн нь 36.5 км, хамгийн гүн нь 262 м, усан мандлын талбайн хэмжээ 2760 км2, усны эзлэхүүн 383.3 км3, эргийн шугамын урт 414 км, ус хурах талбай 4920 км2 байдаг.

Эх сурвалж | "Хөвсгөл нуурын байгалийн нөхцөл, нөөц баялаг" Ц.Жамсран, Н.Батсүх 1985 он
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14