Dark Light
Нийгэм | 2025-08-19

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ 5 САЯ ГАРУЙ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн прокурорын газрын хяналтын харьяа Замын цагдаагийн газрын теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь дэлхийн 21 улс оронд хэрэглэгдэж буй IREX буюу AI систем бүхий камерыг Улаанбаатар хотын 176 байршил, уулзварт 2606 камер байршуулан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш замын хөдөлгөөний 5 сая гаруй зөрчлийг илрүүлэн шийтгэл оногдуулахгүйгээр иргэдийн гар утсанд мэдээллийг хүргэх байдлаар туршилтаар хэрэгжүүлж байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитой бууруулах, иргэдийг зам тээврийн осолд өртөх хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах нөхцөл боломж бүрдэх юм.

Иймд иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай  зохион байгуулж буй арга хэмжээг иргэд олон нийтийн зүгээс дэмжиж хамтран ажиллахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14