Dark Light
Нийгэм | 2025-08-20

МОНГОЛЫН ЭРХ АШИГТ ХАЛДСАН ГАДААДЫН ИРГЭН, ТҮҮНИЙ ХАМСААТНЫГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчны визээр орж ирсэн нэр бүхий гадаадын иргэн тусгаар улсын дотоод хэрэгт оролцож, стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг саатуулах зорилготой суртал ухуулга явуулж байсныг хуулийн байгууллага илрүүлэн, холбогдох арга хэмжээг авлаа.
 
Оросын иргэн Алексей Ожаровский, жуулчны визтэй хэр нь жуулчинд байх дархан эрхийг давуулан ашиглаж, Дорноговь, Дорнод аймагт ураны олборлолттой холбоотой төслүүдийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Тэрбээр Москва орчмын тосгоны дунд сургуулийн физикийн багш бөгөөд өөрийгөө цөмийн инженер, олон улсын байгууллагын шинжээч хэмээн буруу танилцуулдаг байсан нь ил боллоо.
 
ОХУ-ын Чита мужийн Приаргуны уулын химийн үйлдвэрийн төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
 
“Ожаровский манай мужийн иргэн ч биш, цөмийн инженер ч биш. Гадаадаас санхүүждэг ТББ-ын идэвхтэн. Хэвлэл мэдээллээр олон нийтэд турхирсан ярилцлага өгөхдөө байхгүй байгууллагын нэр ашигладаг” гэжээ.
 
Мөн тэрбээр Оросын Курган мужид ураны уурхайн ойролцоо баталгаажилтгүй, хуурамч хэмжүүрийн багаж ашиглан ард иргэдийг цацрагийн хордлогоос айлгах оролдлого хийж байсан нь нотлогдсон байна. Тухайлбал “Atom fast-8850, Снегирь МКС-15Д” гэх багажууд нь олон улсын магадлан итгэмжлэлгүй, хяналтгүй төхөөрөмжүүд бөгөөд хэмжилт нь бодит бус, зориудаар дүнг өндөр заадаг гэдэг нь тогтоогдсон.
 
Ожаровский нь өмнө нь Беларусын Засгийн газрын цөмийн хөтөлбөрийг гутаах ухуулга хийж байгаад тус улсын тусгай албанд баривчлагдан, газар нутгаасаа хөөгдөж, 10 жилийн нэвтрэх эрхгүй болсон байна.
 
Түүнтэй хамт Монгол Улсад дээрх ухуулгыг явуулж байсан Б.Хөхөө гэх этгээд нь өмнө нь ураны эсрэг олон нийтийн тэмцэл нэрээр зохион байгуулалттай гүтгэлэг хийж, зориуд олон зээр хөнөөж “уранд хордсон” мэт дүр зураг үзүүлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Мөн ОХУ-аас 75 сая төгрөгийн санхүүжилт авсан гэдгийг олон нийтийн сүлжээнд “Цэнхэр үст” Цэрэн гэгддэг иргэн ил тод нотлон ярьсан нь бичлэгээр хадгалагдаж үлдсэн байна.
 
Хоёр этгээдийн үйлдэл нь:
• Монголын мега төслийг гутаах
• Төр, засгийн нэр хүндийг унагах
• Иргэдийг айдаст автуулах
• Хуурамч мэдээлэл түгээх зэрэг олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул хуулийн байгууллагаас тэднийг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт саатуулан шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14