Dark Light
Нийгэм | 2025-08-27

ӨМЧӨӨ ХЭТ ӨНДӨР ҮНЭЛЖ, ХОХИРОЛДОО ТООЦОЖ ӨГӨХ ХАНДЛАГА БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийг хохиролгүй болгох ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж ажиллаж байна. Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрд үүссэн өр авлагыг хэрхэн барагдуулж ажиллах талаар танилцуулав. Танилцуулгын талаар тодрууллаа.

Ерөнхий сайд "Капитал банк"-ны өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдтэй очиж танилцсан. Тухайлбал, Зайсанд байдаг "Гантиг вилла"-тай танилцсан. Төрд хураагдсан эдгээр үл хөдлөхүүдийг ашиглах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг Ерөнхий сайд энэ сарын 22-нд гаргасан. Ажлын хэсэг анхны хурлаа хийж төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргасан. Асуудлыг хоёр ангилж байна. Хөгжлийн банкны асуудал тусдаа. "Капитал", "Үндэсний хөрөнгө оруулалтын банк", "Чингис хаан" банкийг нэгтгээд нэг асуудал болгон үзэж байгаа. Дампуурсан арилжааны банкууд дээр 19 байгууллагын 482.4 тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн. Төрийг хохиролгүй болгох ажлыг ажлын хэсгийн зүгээс хийнэ. Хураагдсан зарим өмчийг нь дуудлага худалдаанд оруулна. Баригдаж дуусаагүй байгаа зарим барилгыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж дуусгана. Бонд гарган санхүүжүүлж хөрөнгийн удирдлагын менежментийг зохицуулах арга хэмжээ авна. Заримыг барилгыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар ашиглана. Хөгжлийн банканд 3.8 их наядын өр, авлага үүссэн байгаа. Энэ өр, авлагыг шуурхай цэгцэлнэ. Тухайлбал, албадан дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн 52 объект байгаа, ажлын хэсэг судалж ажиллана. Хууль шүүх байгууллагын шийдвэр ажиллагааны хүрээнд банкны өмчлөлд авах замаар өр төлбөрийг төлүүлэх хөрөнгө 207 тэрбумын үнэлгээтэй 17 объект байна. Энэ дээр ажлын хэсэг эрх зүйн хүрээнд хамтарч ажиллан шийдвэр гаргана. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй 16 тэрбум төгрөгийн 15 объект бий. ШШГЕГ-ын үнэлгээг нэг мөр үнэлэх. Төрд өмчийг хэт өндөр үнэлж, хохиролдоо тооцож өгөх хандлага байна. “Гантиг вилла" хотхоны 9 барилга байгууламж Төрийн банкны өрөнд шилжсэн. Үнэлгээ нь 86 тэрбум, 2021 оны үнэлгээ. Үүнийг дахин үнэлэх асуудлыг шийдвэрлэнэ. Бас боловсролын байгууллагад шилжүүлж өгөх бололцоотой объект бий. 2022 оны үнэлгээгээр энийг гүйцээж барьж ашиглалтад оруулахад 44 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Өнөөдрийн 2025 оны үнэлгээ өөр болох гээд байна. Манай ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын төлөөлөл буюу АТГ-ынхан ажиллаж байгаа. Манай дээр нэг дутагдал байна, төрийн байгууллага шийдвэр гаргадаггүй, хэрэгт орно гэж үздэг юм уу. Эс үйлдэл үзүүлээд байгаа асуудал дээр Ерөнхий сайд ач холбогдол өгч ажиллаарай гэсэн. Тэгэхээр өр авлагыг шийдвэрлэхгүй 10 хэдэн жил болж удаашруулж байгаа асуудал байна. Нэг талдаа төр хохироод, төрд авсан өмс хөрөнгүүд үнэгүйдэж эхэлж байна. Хөгжлийн банкны 1.3 их наядын 800 гаруй тэрбум нь нэр бүхий дөрвөн байгууллагад байдаг. ТОСК -ын өр 400 гаруй тэрбум  давсан,  “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн өр байгаа. Төрийн өмчит компаниудад үүссэн өрийг нэг бүлэг болгож авч байгаа. Жин дарж байгаа нь ТОСК, Хөтөл, мөн “Бэрэн” компанийн өр бий. Хөгжлийн банк "Хөтөлийн цемент шохой" компанийн зарим хөрөнгийг зээлийн барьцаанд авсан байгаа ч шүүхийн маргаан үүссэнээс хохирол барагдуулах боломжгүй болсон асуудал бий. Түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26