Dark Light
Нийгэм | 2025-08-27

МЭЛХИЙ: АЖИЛДАА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Хичээл зүтгэлтэй, идэвх оролдлоготой хүмүүсийн нууц авьяас илэрнэ. Шинэ ажлын болон албан тушаал дэвших санал хүлээн авна. Ёс зүйтэй байж, уламжлалт зан заншлыг сайн дага. Өөрийгөө дайчлах нь их зүйлд нөлөөлөх тул дутагдлаасаа холуур яв. Үүнийхээ шагналыг та амьдралаас удахгүй авна.
 
Үхэр: Ажил хэргийн харилцаанд найдвартай чанараа харуул. Хамтрагч нартаа ажлынхаа бодит байдлыг танилцуулах нь тохиромжтой өдөр. Нөхцөл байдлын эерэг болон сөрөг талуудыг ил тод мэдээл. Өнөөдөр хувийн харьцааг шалгах үйл явдал болно. Бүдүүлэг үг, тоомжиргүй зан маргаан зөрчилд хүргэнэ. Гэр оронд хэрүүл маргаан үүсэх нь ажилд ч таагүй нөлөөлнө.
 
Ихэр: Энэ өдөр үр хүүхэдтэй хүмүүс тэднийхээ хичээл сургуультай холбоотой асуудалд сайн анхаар. Залуу хүмүүс мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Бизнес эрхлэгч хүмүүсийн шинэ санаа ажил хэрэг болж магадгүй. Хэрвээ танд олон өрсөлдөгч байгаа бол ойрын үед анхааралтай бай.
 
Мэлхий: Ажилдаа хариуцлагатай ханд. Сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Мөн хувийн зохион байгуулалтгүй, анхаарал муутайгаас болж амьдралд хүндрэл учирч мэднэ. Иймд од эрхсийн нөлөөг сэтгэлийн тэвчээр болон сонор сэрэмж гарган давж гар.
 
Арслан: Ихэнх хүмүүсийн санхүүгийн байдал тогтвортой байна. Эрхэлдэг мэргэжлийн үйл ажиллагаанаас өөр эх үүсвэрээс мөнгө олох боломж гарна. Ажлын эрч хүч дүүрэн, урам зоригтой байх ч алдаа гаргахаас болгоомжилж, нэр хүндээ хамгаал. Таны чухал харилцаа холбоонд хуурамч мэдээлэл гай болж магадгүй тул болгоомжтой бай.
 
Охин: Маргааш гэж хойш тавилгүй хийж эхэл. Хувь заяа боломж олговол бүү алд. Энэ үед карьераа өсгөх боломж гарна. Гэнэтийн бэлэг хүлээж байрандаа суух хэрэггүй. Гэхдээ бодлогогүй үг таны ажлын явцад муугаар нөлөөлж болно. Хамт ажиллагсдынхаа өмнө нөлөө бүхий хүмүүст долигонох шаардлагагүй.
 
Жинлүүр: Алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч сур. Та бусдаас тусламж хайх хэрэгтэй болно. Хүнд нөхцөл байдалд орсон ч хэрүүл маргаанд хүрэхгүйг хичээ. Оюун ухааны удирдлагаар та аливаа таагүй өдөөн хатгалгыг даван туулж чадна. Энэ өдөр шинэхэн хосууд биеэ биедээ итгэх итгэлийг бататгах үйл явдал тохиох бололтой. Гэр бүлийн амьдрал хэвийн байна.
 
Хилэнц: Энэ өдөр хуурмаг, тайван бус байдлаас өөрийгөө хамгаал. Шинэ ажилд орох хүмүүсээс мэргэжлийн хүнээс тусламж зөвлөгөө авах нь тохиромжтой болохыг од эрхэс сануулж байна. Санамсаргүй байдлаар бэлэг дурсгал болон мөнгө санхүүгийн тусламж хүлээн авч магадгүй. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах систем хямарна. Мэргэжлийн эмчид хандаж курс эмчилгээ хийлгэ. Мухар сүсэг, ид шидээс хол бай.
 
Нум: Холимог хандлагатай, завгүй өдөр. Сэтгэл хөдлөл ихтэй байх ч уужуу тайван, бусдын нөхөрсөг зөвлөгөөг хүлээн авах зэрэг шинжүүд илэрнэ. Удаан үргэлжилсэн санхүүгийн хүндрэлээс гарах боломж харагдана. Иймээс чухал уулзалт, харилцаа холбоондоо сайн анхаар. Хайхрамгүй үйлдлээ эргэн нягталж засах боломжийг байнга эрэлхийл.
 
Матар: Томилолтоор болон арилжаа наймааны ажлаар гадаад улс руу аялах шаардлага гарах магадлалтай. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүс таатай хариу авна. Өнөөдөр хайр дурлалын асуудалд алдаа гаргавал аз жаргалтай төгсөх хүсэл таагүй байдлаар солигдоно. Таны хөнгөмсөг занг од эрхэс таалахгүй бололтой.
 
Хумх: Ямар нэг хууль дүрэм зөрчих үйлдэл гаргаж болохгүй өдөр. Ёс зүйтэй байдлыг эрхэмлэдэг чанар энэ өдөр амжилт гаргахад нөлөөлнө. Санхүүгийн оновчтой шийдвэр гаргаагүйгээс сайн хамтрагч нарын харилцаанд бага зэргийн ан цав үүснэ. Магадгүй зарим хүн таны итгэл зүтгэлийг ойшоохгүй байгаа бололтой.
 
Загас: Та олны анхаарлын төвд байж, бусдад таалагдахыг хүснэ. Өнөөдөр гадаад байдал, хэв маягаа өөрчлөх нь нэлээд үр дүнд хүрнэ. Уран бүтээлч хүмүүсийн нэр алдар олох гэсэн хүчин чармайлт нь бодит үр дүн авчирна. Зөн билэг тань таныг олон нийтийн уур амьсгалыг мэдрэхэд тусална.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14