Өнөө өглөөний буюу 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 10:22:50 цагт Увс аймгийн Наранбулаг сумын нутагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Дахин 11:00:03 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус нутагт болсон. Газар хөдлөлтийн улмаас хор хохирол учирсан эсэхийг онцгой байдлын байгууллагаас тодруулахад “Хохирол учирсан тухай мэдээлээгүй” гэв.
Нийгэм | 2025-08-28
Сэтгэгдэл бичих