Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаярын Б/221 тоот тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцогтыг өнөөдөр чөлөөллөө.
Мөн Төрийн нарийн бичгийн даргын Б/222 тоот тушаалаар Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэгийг албан тушаалаас нь чөлөөлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар шилжүүлэн томилов.