Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн бумбын тахилга Богд Хан уулын энгэрт орших Манзуширын аманд намрын тэргүүн сарын хуучдын 21-ны өдөр буюу 2025 оны 09 сарын 13-ны бямба гарагт 11:00 цагаас болно. Энэ үеэр Гонгор, Намсрай, Замбал бурхны бумба тахих зан үйл зохион байгуулагдана.
Бурханы шашны эдийн бурхан тэнгэрүүд эх болсон хамаг амьтны үгүйрэл хоосрол тэдгээрийг арилгах тангарагтай тул бусдын сайн сайхны төлөө зорьж буй хэнийг ч эд баялгаар тэтгэж байдаг.
Эдийн бумба нь айл гэрийн буян хишгийн сав бөгөөд гэрийн хойморт тахиулан залснаар тухайн бурхны адис жанлав, хүч энерги оршин байдаг гэж үздэг.
БҮРТГЭЛ: 2025.09.13 хүртэл өдөр бүр 11:00 цагаас Төв аймгийн Зуунмод сум Манзуширын хийдэд авч байна.
ХОЛБОГДОХ УТАС: 88675377, 99126108
