Улаанбурханы халдвараар өвчилсөн 11 дэх тохиолдол нас барсан тухай ХӨСҮТ-өөс өнөө өглөө мэдээлсэн. Нас барсан 11 дэх тохиолдлын талаар ЭМЯ-наас тодруулахад “Тухайн хүүхэд вакцинд хамрагдаагүй, 4 настай хүүхэд байсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ вакцин хийлгэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд түргэн хүндэрч эрсдэл тохиолдол өндөр байна” гэлээ.
Нийгэм | 2025-08-28
Сэтгэгдэл бичих