Dark Light
Нийгэм | 2025-08-28

МОНГОЛ–ФРАНЦЫН УРАНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол–Францын хамтарсан ураны төслийн явцтай танилцлаа.
Уулзалтын үеэр төслийн өнөөгийн явц, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай холбогдуулан хувьцаа эзэмшигчийн гэрээ болон орд ашиглах гэрээний хэлэлцээний үр дүнтэй танилцаж, санал солилцов.
Сайд Г.Дамдинням энэ үеэр гэрээний хэрэгжилт, цаашдын зохион байгуулалтын талаар саналаа илэрхийлж, төслийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Мөн ураны төслийн хэрэгжилт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтойг дурдав.
Уулзалтад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал, Захиргааны удирдлагын албаны дарга Д.Сугарсүрэн, Геологи, уул уурхайн албаны дарга С.Халиунаа, ахлах инженер А.Алтанхундага нар оролцож, төслийн явц болон цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14