"Парис-2024" паралимпын наадмаас 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр уг өдрийг "Монголын таеквондогийн өдөр" болгосон. Иймд тухайн өдрийг жил бүр хүндэтгэж улс орон даяар нийт таеквондогийн тамирчид нэгдсэн үзүүлбэр үзүүлэх болно. 2025 оны наймдугаар сарын 29-ний өдөр 09:30 цагт Сүхбаатарын талбайд Таеквондочид та бүхнийг таеквондогийн өмсгөлтэйгөө хүрэлцэн ирж үзүүлбэрт нэгдэхийг уриалж байна.
Нийгэм | 2025-08-28
Сэтгэгдэл бичих