2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Албаны бичиг баримт бүрдүүлэхэд таатай өдөр. Амьдралын эрч хүч, ажил хэрэгч чанар өсөн нэмэгдэнэ. Энэ өдөр ямар нэгэн өөрчлөлт хийвэл сайн. Гадуур гарч амарч хөгжилдөн, стрессээ тайлах цаг гарга. Энэ өдөр олон нийтийн зүтгэлтэн, нийгмийн идэвхтэн болон улс төрчдийн үйл ажиллагаанд өгөөжтэй байна.
Үхэр: Зарим зүйл бодож төлөвлөснөөс тэс өөрөөр эргэнэ. Таагүй нөхцөл байдал үүссэн ч сэтгэлээр бүү уна. Хэрэгтэй гэснээ бүгдийг нь хий. Үүссэн бэрхшээлтэй зөв аргаар, үр бүтээлтэй тэмцэж сур. Таны амьдралд саад тотгор учирсан үед хамаатан садан, найз нөхдийнхөө өгөөмөр уужим сэтгэлийг мэдрэх болно.
Ихэр: Ажил дээрх зохион байгуулалтын өөрчлөлтөөс болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Хариуцлагагүй байдал гаргахаас зайлсхий. Ойр дотнын найзууд болон гэр бүлийн хүмүүстэйгээ харилцах харьцаагаа хянаж үзэх шаардлага гарна. Зөв хандлагатай хосуудын харьцаа таатай байна. Өмнөх үл ойлголцол, хар сэжиг арилна.
Мэлхий: Энэ өдөр хэрэгцээтэй эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Гэр бүлийн харьцаа итгэлтэй, найрсаг болно. Өөрийн удирдан зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсын хараатай болохоо мэдрүүл. Өмнө гүйцэтгэсэн ажлууд муугүй ашиг авчирч, санхүүгийн тогтвортой байдлыг эхлүүлнэ.
Арслан: Таны амьдралд тайван хангалуун байдлыг авчрах хэв маягийг олно. Нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооход тааламжтай өдөр. Эхлүүлсэн ажил дээрээ санаснаа биелүүлэхэд тань хэн нэгэн саад болохоор санаархаж байна. Зарим үйл ажиллагаагаа далдуур идэвхтэй явуулах нь зохимжтой.
Охин: Амьдрал дээр тулгарах бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр гарга. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлийн тал дээр тууштай байгаарай. Өнөөдөр хоёрдмол санаатай болон бусдын бодож олсон шинэ санааг ойлгодоггүй хүмүүстэй зөрчилдөх бололтой. Шинэ ажил хэрэгт урам зоригтойгоор дайран орох боловч хэсэг хугацааны дараа өдөр тутмын хэвийн байдалдаа орохыг хүснэ.
Жинлүүр: Багаар ажиллах чадвараа гаргавал гайхамшигтай амжилттай байх болно. Өөрийн үзэл санааг бусдад зоригтойгоор мэдрүүл. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа ил болго. Зүгээр хэвтэж амралтаа өнгөрүүлэх замыг сонгохоос илүү цагийг ойр дотнын хүмүүстэйгээ хамт өнгөрөө.
Хилэнц: Хүмүүст өөрийгөө мундаг гэдгээ батлах гэж биеэ зовоох хэрэггүй. Ойр дотнын хүмүүстээ таагүй сэтгэгдэл төрүүлэхээс сэргийл. Шинжлэх ухаан болон урлагийн салбарт өөрийн алдар нэр, авьяас чадвараа олж нээхээр чармайж буй хүмүүс гадаад харилцаагаа ашиглаж чадвал илүү амжилттай өдөр болно. Үзэл бодлоо сайн цэгнэж, биеэ барь. Гэнэтийн үйл явдлаас болж найз нөхөд, удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай.
Нум: Атаархуу хүмүүсийн явуулга ажил хэрэгт таагүй нөлөөлж эхэлнэ. Хариу арга хэмжээг далайцтай явуулах нь тохиромжтой. Өөрийгөө сайн мэргэжилтэн гэдгээ харуул. Та бусдад хэрэгцээтэй нэр хүндтэй хувь хүн байх боломжтой. Аливаа хамтын ажиллагаа бүрийг үр ашигтай, бүтээлч болгохыг хичээ.
Матар: Од эрхсийн идэвхжил таны амьдралыг ч идэвхжүүлнэ. Гэхдээ хаа хүрээд зогсохоо сайн мэдэр. Сайн мэдэхгүй зүйлд хамаагүй хүч гаргавал удирдлагаа алдаж болзошгүй. Өөртөө итгэлгүй болох нь таны арга барил биш гэдгийг сана. Чухал зүйлд бүгдийг төлөвлөх хэрэгтэй.
Хумх: Холимог хандлага давамгайлах учир төөрөлдөж болзошгүй өдөр. Бясалгал нь тайвширч, эргэцүүлэн бодох боломж өгнө. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, чухал ажил хэрэгтээ гол санаагаа оруулснаар та сэтгэл хангалуун үлдэх болно. Судалгаагүй шийдвэр, худал мэдээллийг нягтлаагүйгээс болж өөрийн болон бусдын эд хөрөнгийг үрэн таран хийх магадлалтай байна.
Загас: Ажилдаа хэт улайрснаас болж гаргасан алдаа төлөвлөсөн ажлаа хийхэд саад болж магадгүй байна. Өөрийгөө сайн эзэмдэж, ялихгүй юманд их хүч зарцуулахгүй байхыг хичээ. Зарим тохиолдолд илүү тохиромжтой мөчийг хүлээх тэвчээртэй бай. Өнөөдөр шинээр ажил эхлэх, амьдралын чухал асуудал шийдвэрлэхэд тохиромжгүй байна.