Dark Light
Нийгэм | 2025-08-28

SDS: НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ШИЛДЭГ ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооноос жил бүр зохион байгуулдаг SOCIAL DEMOCRATIC CAMP арга хэмжээ энэ жил ес дэх удаагаа энэ наймдугаар сарын 15-17-ны хооронд болсон билээ.
Оюутан залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, бодлогын шийдэл боловсруулах, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох санаачилгыг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, их дээд сургууль, дэргэдэх клубүүдийн 180 гаруй төлөөлөл оролцсон юм.
“Нөлөөллийн давлагаа” уриан дор зохион байгуулсан дээрх арга хэмжээнд оролцсон оюутнууд 10 баг болж өөрсдийн өмнө тулгамдсан 10 асуудлыг хамтдаа шийдэх шийдлийн уралдаанд оролцсон бөгөөд эндээс гурван төсөл шилдгээр шалгарчээ.
Эдгээр шилдэг төсөлд гарааны санхүүжилтээр урамшуулах арга хэмжээ өнөөдөр /2025.08.28/ Тусгаар тогтнолын ордонд болж, Социал Демократ Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лхагвабаяр нар шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Шилдэг төслүүдийг дурдвал, Монголоос гадаадад суралцаж буй 60 гаруй мянган оюутныг хооронд нь мэдээллээр холбох, зуучлах, тулгамдсан асуудад нь зөвлөгөө өгөх дижитал платформын төсөл, оюутнууд цахим үнэмлэхээ хэрэглээнд илүү ашиглаж цагийн ажил хийх, хөнгөлөлт урамшуулалтад хамрагдах, мэдээллийн хэт хэрэглээ, цахим донтолт зэргээс урьдчилан сэргийлэх зэрэг төсөл юм. Эдгээр төслүүдийн ажлыг ирэх есдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн тухай багийн ахлагч нар онцлов.
Энэ үеэр Социал Демократ Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хэлэхдээ “Оюутан залуус хамтдаа шийдэж болох 10 төслийг бүгдийг нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай. Нийгмийн асуудлыг хараад зүгээр суух биш хамтдаа шийдэхэд идэвхтэй оролцдог Монголын ухамсартай, залуу иргэн байгаарай гэсэн үүднээс ийм төслүүдийг шалгаруулах, үр дүн гаргах, урамшуулах санаачилга гаргасан юм” гэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14