Dark Light
Нийгэм | 2025-08-29

ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД 15 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон. Тиймээс та бүхэн албаныхаа болоод эх орныхоо нэрийг өндөр өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд сайн яваад ирээрэй”  хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм. 
Энэ үеэр XV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнөрбекд Онцгой байдлын байгууллагын тугийг хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах хувцас хэрэгслийг гардууллаа. 
Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс бүрдсэн бөгөөд 2 офицер, 13 ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26