Дорноговь аймгийн “Даланжаргалан суманд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл 2025 оны 08-р сарын 29-ний 03:00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал: Toyota Prius-20 маркийн автомашины жолооч урсгал сөрж Man маркийн автомашиныг мөргөжээ. Ослын улмаас Toyota Prius-20 машины жолооч гэмтсэн байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж
| Тээврийн цагдаагийн алба
|