Dark Light
Нийгэм | 2025-08-29

СУУДЛЫН АВТОМАШИН СЭЛГЭЭНИЙ ГАЛТ ТЭРГЭНД ШҮРГҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны замд "Сэлгээний галт тэрэг саатуулсан байна" гэх дуудлага мэдээлэл 08-р сарын 27-ны 10:25 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Тодруулбал: УБТЗ-ын Сонсголонгийн 2-р километрийн Номингийн гармаар сэлгээний 3006-р галт тэрэг явах үед Toyota Prius-30 маркийн автомашин сэлгээний галт тэргэнд шүргүүлж, галт тэргийг саатуулсан зөрчил гаргажээ.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй ба автомашины жолооч хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаа хэрэглэж байжээ. 

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн суудлын бүсээ тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14