Русский Дом в Улан-Баторе төгсөх ангийн сурагчдад зориулсан орос хэлний нэг жилийн сургалтдаа элсэлт авч байна.
Хүссэн хэн бүхэнд:
- Орос хэлийг "тэг түвшнээс" сурах;
- 2026-2027 хичээлийн жилд Орос улсын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах элсэлтийн сонгон шалгаруулалтад бэлтгэх ;
- Орос орны соёлтой танилцах, амьдрал, аялал жуулчлалын шинэ боломжуудыг нээх зэрэг олон олон давуу талууд та бүхнийг хүлээж байна.
Орос хэлний туршлагатай багш нарын удирдлага дор дүрэм, үгсийн сантай болох төдийгүй оросоор зөв ярьж сурч, Орос улсын соёл, түүхийн талаар олон шинэ, сонирхолтой мэдлэгтэй болж Русский Дом в Улан-Баторе-д зохион явуулдаг арга хэмжээнд оролцох юм.
Сургалтын бааз: Орос хэлний орчин цагийн сурах бичиг, боловсролын цахим нөөц бололцоо, уран сайхны ба сургалтын кино, олон хэлбэр бүхий үзэсгэлэн , Русский Дом-ын номын сан зэрэг багтана.
Бүртгэлд дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх:
- Цээж зураг 3х4 - 1 ширхэг;
- Паспортын хуулбар, эцэг эхийн аль нэгнийхэн паспортын хуулбар (18 нас хүрээгүй бол)
- аттестат ба түүний хуулбар (сургууль төгсөн сонсогчдын хувьд);
- хувийн хэрэг түүний хуулбар (төгсөх ангид сурч байгаа сонсогчдын хувьд)
Дамжаанд суралцах хугацаа: 2025 оны 9-р сарын 08-наас 2026 оны 5-р сар хүртэл үргэлжилнэ.
Лавлах утас: 11 452-870