Dark Light
Нийгэм | 2025-08-29

ХҮЙТЭНД ТЭСВЭРТЭЙ ЖИМСНИЙ СОРТУУДЫГ НУТАГШУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх-Экко фарм” төслийн хүрээнд хамтын ажиллагааны уулзалт боллоо.
 
Канад улсын Саскачеваны их сургуулийн Ургамал судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Боб Борс, судлаач Анже Швара нар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Баянжаргал, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Атарсайхан, Жимс, чимэглэлийн ургамал судлалын секторын эрдэмтэн, судлаачидтай уулзав.
 
Уулзалтаар УГТЭШХ-гийн жимс жимсгэнийн судалгааны талбайд ажиллаж, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг Монгол орны нөхцөлд нутагшуулах боломжийг хэлэлцэв. Мөн манай улсад хийгдсэн жимс, жимсгэнийн сортуудын туршилтын үр дүнд шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
 
Түүнчлэн Төвийн бүсийн жимс, жимсгэнийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны уур амьсгалд тохирсон, хүйтэнд тэсвэртэй жимсний сортуудыг нутагшуулах, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэлэг шийдлээр дэмжих чиглэлд ажиллахаар талууд санал нэгдлээ.
Эх сурвалж | ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14