Dark Light
Нийгэм | 2025-08-29

ЛУУ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2025.08.30 БЯМБА ГАРАГ 
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР 
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 06:08-19:38 
Барилдлага: 
Шүтэн барилдлага: 
Суудал: Хий 
Аргын тооллын наймдугаар сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 7, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 06:08 цагт мандан, 19:38 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26