Dark Light
Нийгэм | 2025-08-29

МЭЛХИЙ: АЖИЛ ХЭРЭГ САЙЖИРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэг хөөцөлдөх, гэрээ хэлэлцээр байгуулах болон аян замд явахад багагүй саад гарна. Чухал шийдвэр яаран бүү гарга. Хэрвээ та ажлаа солих гэж байгаа бол энэ талаар сайн судлах нь тохиромжтой байх. Ойр дотнын зарим хүмүүсийн таагүй зан авираас болж сэтгэл гонсойно.
 
Үхэр: Гэнэтийн уулзалт, санамсаргүй учрал зэрэг үйл явдал тохиох өдөр. Сандарч тэвдсэн хүмүүст жижиг асуудал уул шиг том санагдана. Ямар ч ачаалалтай байсан тайван сууж хэсэг хугацаанд амрах цаг зав гаргаарай. Энэ нь үр дүнтэй ажиллах сайн арга болно гэдгийг зөвлөе.
 
Ихэр: Амьдралд онцгой өөрчлөлт тохиолдохгүй ч уйдах хэрэггүй. Гэр бүл, ойр дотно хүмүүстэйгээ амралтаа хөгжилтэй сайхан өнгөрүүлэхийг хичээ. Дотно хүндээ бэлэг өгч, эерэг сэтгэл хөдлөлийг нь төрүүл. Ах дүү, төрөл төрөгсөдтэйгөө ойр ойрхон уулз. Энэ нь бүхий л харилцаанд эергээр нөлөөлнө.
 
Мэлхий: Ажил хэрэг сайжирна. Эрч хүч буурч магадгүй. Зүрх судасны системийн өвчтэй хүмүүсийн бие тавгүйтэж болзошгүй. Өвчнөө бага бодож, цаг заваа эрүүл мэндээ сайжруулахад зориул. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс азтай байдаг гэдэгт итгэ. Өмнөх амьдралын таагүй дурсамжаа аль болох мартаарай.
 
Арслан: Хайрын холбоонд удаан хадгалагдсан асуудал дэвэрнэ. Эв эеийг хичээх нь цаашдын харилцаанд тустай байна. Та гэр бүлийн уур амьсгалдаа шинэ эрч хүч нэмнэ. Энэ өдөр хүүхдүүдтэйгээ харилцан ойлголцоход ээлтэй байх болно. Зөв шударга зангаа харуулснаар амжилтад хүрнэ. Танд тусалсан ойр дотнын хүндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийл.
 
Охин: Дургүй зүйлээрээ оролдож чөлөөт цагаа өнгөрүүлэхээс зайлсхий. Хайрын харьцаа хурцдаж магадгүй. Гэр бүлээ хүндэтгэн харилцан ойлголцох нь чухал үе. Хоёр биеэ уучил. Гэр бүлийн тайван байдал таны сэтгэл санааг засаж, эрч хүчийг тань сэргээнэ. Өнөөдөр хий дэмий уурлахын оронд амьдралын амтыг мэдэр.
 
Жинлүүр: Бэрхшээлд цөхрөлгүй төлөвлөсөн зүйлээ гүйцээ. Хамтрагчаа шүүмжлэхгүй байхыг хичээ. Эс бөгөөс зөрчилдөөнд хүрч болзошгүй. Эрч хүч суларч, ур чадвар буурах тул аль болох тайван байх нь тохиромжтой. Хэцүү нөхцөл байдал таныг хүйтэн хөндий, хайхрамжгүй болгох магадлалтай. Анхаарал болгоомжтой байх үе. Залуу хүмүүс шинэ хайртай учрах магадлалтай.
 
Хилэнц: Материаллаг байдалтай холбоотой таагүй явдал учрах магадлалтай. Ажлаа урсгалаар нь хаяхыг хүсэж, эрүүл мэнддээ санаа тавихаас ч залхуурна. Биеэ зөв авч явахад анхаарал их шаардана. Санаа муутай хүмүүс тантай дотносохыг оролдоно. Хувийн амьдралдаа уян хатан байж буулт хийж сур. Тэгвэл хосууд илүү ойр дотно болно.
 
Нум: Энэ өдөр иж бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй. Таны хатуужил тэвчээр, сэтгэлийн хүч тэнхээ аливаа асуудлыг хэвийн болгож чадна. Сурган хүмүүжүүлэх ажил хийдэг хүмүүст таатай үйл явдал болно. Ихэнх хүмүүс бусдад байгаа авьяас чадварыг илрүүлэх ур чадвартай байна.
 
Матар: Сэтгэл хөдлөлөө дээд зэргээр бүү илэрхийл. Бүх зүйлийг хэмжээнд нь барь. Алдаа гаргах болон буруу үг хэлэхээс зайлсхийхийн тулд туулсан туршлагаа эргэн санадаг байх хэрэгтэй. Зарим тохиолдолд танд ирээдүйгээ зөвөөр төсөөлөх сайн боломж гарах болно. Танд учирсан ажил хэрэгтэй холбоотой хүндрэлүүд санхүүгийн байдалд тань нөлөөлөхгүй байх арга замыг ол.
 
Хумх: Бусдын өмнөөс ичих мэдрэмж авч, санаа зовох болно. Дотнын хүмүүсээ сэтгэл санаа болон эд материалын хувьд дэмж. Ойр дотнын хүмүүстээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн оюун ухаанаа ашигла. Эрүүл мэндээ бэхжүүлэх талаар анхаар. Эрүүл мэндийн хэвийн байдал болон эрч хүчээ хэрхэн барьж байх талаар мэдлэг олж авах хэрэгтэй. Элдэв халдварт өвчнөөс сайн сэргийлэх шаардлагатай үе.
 
Загас: Энэ өдөр гэр бүлийн хосууд хоорондоо найрсаг харилцаатай байх нь маш чухал. Энэ байдал тайван дулаан уур амьсгалыг бий болгоно. Сэтгэл хангалуун байх эсэх нь санхүүгийн байдлаас багагүй хамаарах бололтой. Амралтын өдөр гэр бүлээрээ аялалд явах нь сайхан дурсамж үлдээнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26