Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын экспедиц Халх голын байлдааны талбарт 5 дахь өдрөө малтлага явуулж, амь үрэгдсэн баатруудын шарил болон тэсэрч дэлбэрэх зэвсгүүд, зэвсэглэл, цэргийн зориулалтай эд зүйлийг илрүүлсээр байна.
2025 оны 05 дугаар сарын 17-ний өдрөөс хайгуулаа эхлүүлсэн хамтарсан экспедицийн хоёр дахь цуврааныхан малтлага хийж эд өлгийн зүйлийг илрүүлэхийн сацуу ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд тохижуулсан лабораторид олдворуудыг нарийн судалж, хэн болох, хэний эд зүйл болохыг шинжлэх ажлыг явуулж байна.
Хамтарсан хайгуулын экспедицэд үүрэг гүйцэтгэж буй зарим бүрэлдэхүүн тэмцэл ялалтын түүхийг өгүүлэх газруудад тохижилт үйлчилгээ хийж, өнгө үзэмжийг мөн сайжруулж байна. Хамтарсан хайгуулын багт мэргэжлийн шинжээчдээс гадна ҮБХИС-ийн сонсогч нар ажиллаж байна.
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|