Dark Light
Нийгэм | 2025-09-09

ХАДГАЛСАН 30 ТАРВАГАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, УСТГАЛД ОРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн нас барсан.
Есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл нийт гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээнүүдээр батлагдаж, 22 хүнээс PCR шинжилгээгээр эерэг дүнтэй буюу сэжигтэй тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тэгвэл голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн иргэд тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулж байна.
Өнөөдөр Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэлээ.
Иргэд та бүхэн хадгалж, нөөцөлсөн тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420 утсанд хандан устгалд оруулахыг уриалж байна.
Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг чандлан хадгалах юм.

Эх сурвалж | Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06