Тарваган тахал гарсан бүс нутгийн эмчилгээ үйлчилгээнд доголдол үүсэх эрсдэл үүссэн тул өөр бүс нутгаас эмч очиж ажиллах болсныг албаныхан мэдээлэв. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодрууллаа. Тарваган тахлын халдвартай иргэдэд үйлчилсэн 14 эмнэлгийн ажилтны PCR шинжилгээ эерэг гарсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий тасгийн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна. Эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймгийн БОЭТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Эрдэнэбаяр ажиллахаар болжээ. Мөн тархалтыг хумьж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс баг бүрэлдэхүүн илгээгээд байгаа аж.
Нийгэм | 2025-09-09
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







