Dark Light
Нийгэм | 2025-09-09

ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙГ 2025-2027 ОНД БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ирэх аравдугаар сараас ашиглалтад орно. Шинэ цэвэрлэх байгууламжтай хамт лаг хатааж, шатаах үйлдвэр барих төсөл давхар яригдаж байгаа. Учир нь өнөөдөр улс, нийслэлийн хэмжээнд лаг хатааж, шатаах үйлдвэр байхгүй. Бүгд лагаа байгальд хатааж булж байгаа. Бас Туул голын бохирдол арилахгүй. Зарим хэсэгтээ 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэгвэл Улаанбаатар хотын 24 мега төслийн хүрээнд Лаг хатааж, шатааж эрчим үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 40 мянган ам.метр талбайд барихаар урьдчилсан ТЭЗҮ-ийг баталжээ. Тус үйлдвэрийг 2025-2027 онд ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлаас нь эхлүүлэн барих аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгаж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах төслийг нийслэлээс хэрэгжүүлж байна. Үйлдвэр хоногт 280 тонн лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох юм.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатааж шатаах үйлдвэрийн тендерийг удахгүй зарлана. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад ороход арьс шир, ноос ноолуур, хүнсний гэх мэт үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламжуудтай болж байж асуудал цогцоороо шийдвэрлэгдэнэ” гэдгийг онцолжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23