Dark Light
Нийгэм | 2025-09-09

ЭРЧИС МОНГОЛООС ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАХЫГ ШААРДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрдэнэс Монгол нэгдлийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, үйл ажиллагааг нь сайжруулж үр дүнд хүргэсэн ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнг Эрчим Монголын ТУЗ-ийн даргаар томилсон.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Сайд, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчис Монголын ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагатай уулзаж, богино хугацаанд дорвитой үр дүн гаргах чиглэлээр зарим үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал:
  • Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар болох 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөний явцын биелэлтийг гаргаж танилцуулах
  • Нэгдлийн зохион байгуулалтаар ажиллах харьяа компаниудын асуудлуудыг бүрэн цэгцэлж дуусгах
  • Нэгдлийн хэмжээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах
  • Улс, орон нутгийн төсөвт оруулах татварын орлого, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой шийдэл гаргаж танилцуулах
  • Төрийн өмчит компаниудын үр ашиггүй зардлыг бууруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
  • Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны төлөвлөлт, ашиглалт, хяналтын нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгож, хувийн хэвшлийн сайн туршлагыг нэвтрүүлэх үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23