Dark Light
Нийгэм | 2025-09-09

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН 14 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулж байсан гурван бүлгийн нийт 14 иргэнийг илрүүлж, дайчлан баривчилсныг мэдээллээ.
 
Албаныхны хэлснээр эдгээр этгээдүүд “POKER-2” аппликейшн ашиглан зохиомол өрөө нээж, олон хүнийг татан оролцуулж мөрийтэй тоглоом тоглуулж байжээ. Ингэхдээ нэг тэрбум төгрөгөөс давсан ашиг олж, түүнийгээ үл хөдлөх хөрөнгөд хөрвүүлэн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
 
Хэрэгт холбогдогсдыг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу хариуцлага тооцох аж. Мөн Эрүүгийн цагдаагийн алба цаашид цахим орчны хяналтыг улам сайжруулж, иргэдийг хууль бус мөрийтэй тоглоомд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23