Dark Light
Нийгэм | 2025-09-09

ТАРВАГАН ТАХЛААР ӨВЧИЛСӨН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, ТОГТВОРТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймагт тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, 22 PCR шинжилгээ эерэг гараад буй. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа. Одоогоор хүмүүсийн биеийн байдал тогтвортой, хэвийн байна. Мөн нэмж тохиолдол илрээгүй. 22 PCR шинжилгээний хариуг молекул биологийн шинжилгээ хийж баталгаажуулж байгаа.  Тусгаарлалтад байгаа 42 иргэний шинжилгээний хариу эцэслэгдээгүй байгааг мэдээллээ.
Тарваган тахал өвчин эмнэл зүйн 5 хэлбэр байдаг (булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний, хавсарсан). Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр юм.  
1. Тарвага өвчих үед арьсаа зүсэх эсвэл ил шархаар дамжин халдвар авна. Эхний үед шархтай хэсгийн булчирхай цочно. Цаашлаад цавь, суга, хүзүү  зэрэг бүх тунгалагын булчирхай хавдах, хөндүүрлэх, үрэвсэх, буглах шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэнэт өндөр халуурах, толгой үе мөчөөр янгинан өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрдэг.
2. Уушгины хэлбэр хамгийн халдвар ихтэй, аюултай хэлбэр юм. Гэнэт өндөр халуурах, цээжээр хүүчтэй өвдөх, ханиах, цэр гарах, цустай цэр гарах зэрэг шинж илэрдэг. Хурдан явцтай, амь насанд халтай.
3. Үжлийн хэлбэрийн үед халдвар цусаар дамжин бүх эд эрхтэнд тархсан байдаг. Өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гардаг. Маш хүнд явцтай, гол төлөв эндэгдлээр төгсдөг.
4. Гэдэсний хэлбэрийн үед гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг гардаг. Тарваганы мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд гол төлөв гардаг.
5. Хавсарсан гэдэг нь дээрх хэлбэрүүдийн шинж тэмдгүүд хавсаран илэрдэг хамгийн хүнд хэлбэр юм.
Уг нь урьдчилан сэргийлэх арга нь хамгийн энгийн тарвага агнахгүй, арьс мах, эд эрхтнийг нь хэрэглэхгүй байх.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23