Dark Light
Нийгэм | 2025-09-09

МОНГОЛЫН ТАНКЧИД ЦЭРГИЙН МУЗЕЙД АЛДРЫН ТАСАЛГААТАЙ БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад Хуягт танкийн цэрэг үүсгэн байгуулагдсаны 82 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейд “Монголын танкчдын алдрын тасалгаа”-г шинээр тохижуулж нээлээ. 
Энэхүү тасалгаанд 1923 онд цэрэг хуягт цахилгаан тэрэгний тусгай салаа, улмаар 1943 онд Ардын Армийг өргөтгөн зохион байгуулахад Монгол ардын хувьсгалт цэргийн бүтцэд Танкийн тусгай рот байгуулагдсан түүхэн өдрөөс өнөөгийн танкийн цэргийн ололт дэвшил, хөгжилт цэцэглэлт, “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилт зэрэг өргөн агуулга бүхий мэдээ мэдээлэл, баримт сэлт, хуягт танкийн макет, багаж хэрэгслийн биет үзмэр, танкистуудын дундаас төрсөн генералуудын хөрөг зэрэг эд өлгийн зүйлсийг дэлгэсэн байна. 
Монгол цэргийн музейн санал болгосноор Монголын танкчдын холбоо энэхүү түүхэн дурсгалт ажлыг зохион байгуулж, тохижуулсан бөгөөд хуурай замын цэргийн цохилтын гол хүч болох танкийн цэргийн үе үеийн алба хаагчид, дайчдын сэтгэлийн хандив, тусламж дэмжлэгээр өнөөдөр биеллээ олсонд тэд баяртай байна.

Эх сурвалж | Соёмбо редакц
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23