Dark Light
Нийгэм | 2025-09-15

ЭМГЭНЭЛ: МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЛУВСАНЦЭРЭНГИЙН ХИШИГСҮРЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЛУВСАНЦЭРЭНГИЙН ХИШИГСҮРЭН
/1942-2025 он/
Монгол Улсын начин Лувсанцэрэнгийн Хишигсүрэн таалал төгсөж, монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр Булган аймгийн Сэлэнгэ суманд 1942 онд төржээ. Л.Хишигсүрэн нь 1968 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлэн "Аймгийн арслан" цол хүртсэн бол 1969 оны улсын баяр наадмаар улсын заан Т.Зундуйгаар дөрөв, дархан аварга Ш.Батсууриар тав даван шөвгөрч улсын начин цол хүртсэн байна. Мөн улсын наадамд 1967 онд дөрөв давж байжээ.
Хүчтэний өлгий нутгийнхаа наадамд түрүүлж, начин төрөөгүй жилийн наадамд улсын цолгүй бөхчүүдээс дөрөв давсан гуравхан бөхийн нэг болж явсан хүчит начин зүүн талтай, зүүн өлгөх, этэх, мушгиж тонгорох дархан мэхтэй, жолооч мэргэжилтэй хүн байв.
Талийгаачийн нөхөрсөг, энэрэнгүй, төлөв даруу зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж | МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14