Dark Light
Нийгэм | 2025-09-15

АРСЛАН: УРЛАГИЙН ХҮМҮҮС АМЖИЛТ ОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр таны ажил хэргийн байдал тогтворгүй байх ч удахгүй амжилтын оргилд гарах болно.Бизнес эрхлэх нь зарим үед хэцүү байсан ч тогтмол цалин хөлс авдаг төрийн албаныханд атаархах хэрэггүй. Өөрийн гэсэн замаар хүсэл сонирхлынхоо зүг тууштай зүтгэхийг танд зөвлөж байна. 

Үхэр: Ихэнх хүмүүс урам зоригтойгоор ирээдүйгээ төсөөлөх болно. Өнөөдөр сайн амарч, сайхныг мөрөөдөж болно. Амжилтад хүрэхийн тулд үр дүнтэй төсөөлөл хэрэгтэй. Саруул ухаантай, өөртөө итгэлтэй, идэвх санаачилгатай байхад туслах дэг журам, баримтлах зарчмаа боловсруул. Ингэж байж нарийн тооцоотой, зөв төлөвлөөгөөтэй ажиллах болно. 

Ихэр: Мөнгөн орлого өсөх эсвэл албан тушаал дэвших магадлалтай. Өөрийн давуу талыг мэдэрч нэр хүндээ хадгалан, бүхний хайрыг татах нь чухал. Аливаа зүйлийг зоригтой эхлэх, чухал үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой. Хайр дурлалдаа өөрийгөө үнэнчээр харуул. Од эрхэс таны үйл хөдлөлийг тодосгох болно. 

Мэлхий: Илүү мөнгө олох хэрэгцээ шаардлага гарах болно. Үүнийг шийдвэрлэхийн тулд та зээл авч болзошгүй. Ямар нэг гэрээ тохироо хийхдээ яарах хэрэггүй. Сэтгэл санаа тогтвортой байвал ямар ч нөхцөл байдлаас нэр төртэй гарна. Өнөөдөр эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч, тулгамдсан асуудалд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 

Арслан: Урлагийн хүмүүс амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла. Сонирхлоо дагаж сонголт хийх хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдлаас өөртөө зориулж, хүссэн сонголтоороо үр ашиг авчирна. 

Охин: Өнөөдөр санхүүгийн үйл ажиллагаа сайн байгаа мэт санагдана. Цалин сайн авснаар таны хувьд ажиллах эрч хүч нэмнэ. Зарим зүйлийг тооцож үзэхээсээ өмнө зөн совиндоо итгэ. Санаа бодол нэгтэй хүмүүстэй бодлоо хуваалц. Энэ өдөр та ердийнхөөсөө илүү гомдомтгой байж, жижиг зүйлийг ч хүндээр хүлээн авч мэднэ. 

Жинлүүр: Гэнэтийн саад тотгор тохиолдвол бүү сандар. Өнөөдөр энэ бүхнийг хялбархан даван туулна. Ажил хэрэгтээ шинэ аргуудаас гадна хуучны шалгарсан аргуудаа хослуулан ашигла. Эрүүл мэндээ хамгаал. Халдварт өвчнөөс сэргийл. Орчин үеийн анагаах ухааны амжилт ололтыг та сайн мэдэж авна. 

Хилэнц: Бусдаас онцгойрох, хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах гэсэн муу оролдлого сайн зүйлд хүргэхгүй. Даруу төлөв байдлыг эрхэмлэ. Гэхдээ энэ нь буруу зүйлийн өмнө хараагүй дүр эсгэ гэсэн үг биш шүү. Хүмүүсийн атаархал, далд явуулга, хов жив таныг хүлээж байна. Энэ бүхэн таны туулах ёстой зам тул битгий их санаа зов. Та ирээдүйдээ итгэлтэй байж ажил хэрэг болон бизнест ямар арга замаар явах талаараа сайтар судлах хэрэгтэй.

Нум: Холоос ирсэн мэдээ таны ирээдүйд нөлөөлнө. Ажил хэргийн байдалд үнэн бодит мэдээлэл хэрэгцээтэй болно. Цоо шинэ мэдээлэл эсвэл нууц материалууд олонд нийтлэгдэнэ. Авсан мэдээллээ гол зорилгодоо ашигла. Өрсөлдөгч талууд харилцан бууж өгөхөд бэлэн байгаа тул харилцан ойлголцож, учраа олох тохиромжтой хөрс суурь бий болно. 

Матар: Өнөөдөр ажлын үйл явц өөрчлөгдөх нь хялбархан байх болно. Чухал хэрэгцээгүй зүйлээс салахыг зөвлөж байна. Зарим удаан хуримтлагдсан асуудал таны амжилтад хохирол учруулж байж болзошгүй. Эргэн тойрноо эмх цэгцтэй болго. Ялагч болохгүй ч байсан тавьсан зорилгодоо хүрэхийг эрмэлз. 

Хумх: Өнөөдөр үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, орлогын шинэ эх үүсвэр хайх зэргээр оролдохгүй байхыг зөвлөе. Таны санаа сэтгэл тогтворгүй байх нь санхүүгийн алдагдалд орох нэг шалтгаан болно. Ойр дотнын хүмүүсийнхээ санал, санаачилгад бүрэн итгэх хэрэггүй. Тэд ч алдах үе бий. Өөдрөг үзэл бодол сэтгэл санааг өндөрт өргөнө. Зөн билэг болон эрүүл бодол санаандаа найд. 

Загас: Ямар нэг бичиг баримттай холбоотой хүндрэл гарна. Хамгийн гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Ихэнх ажил хэрэг амжилттай байна. Санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх заавар зөвлөгөө авна. Аль болох санаачилгыг гартаа ав. Энэ өдөр зохисгүй байдлаар хоолоо сойх нь таны эрүүл мэндийг доройтуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14