2024 оны зургадугаар сард 16 болон 32 настай эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр зарим мэдээлэл цацагдаж, хэрэгт холбогдогчдын зураг ил болсон юм. Ингэснээр олон нийтийн анхаарлыг дахин татаж, хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхэд хүлээлт үүсээд байна. Тэгвэл уг хэрэгт яллагдагчаар татсан Д болон Э нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн зургадугаар хороо GEM moll худалдааны төвд нөхөр нь эхнэрийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг мөн маргааш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.